ЭЦЭГ ЭХЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖҮҮД
0-5 настай хүүхдэд гардаг асуудлууд:
Цохих , маажих, самардах, хазах гэх мэт нь 0-5 насный хүүхдүүд болон СӨНХ-дүүдэд гардаг ердийн зан араншин юм. Мөн эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хүмүүсийн санааг нь зовоосон олон асуудлуудын нэг.
Энэ нь бидэнд харамсмаар, ичмээр, уурлаж бухимдмаар, тавгүй байсан ч хүүхдийн хувьд зодож маажиж, самардах нь энгийн зүйл тул санаа зовох шаардлагагүй.
ЯАГААД? – Шалтгаан нь:
Бие махбодийн талаас:
0-5 насны хүүхдүүд өөрсдийн сэтгэл хөдлөлөө хурдан хугацаанд үгээр илэрхийлэх чадвар байдаггүй. Тэдний хэл яриа дөнгөж хөгжиж байгаа үе юм. Хүүхэд уурлан бачимдах юм уу, айдас хүйдэст орох гэх мэт ямар нэг сэтгэлийн хөдлөлтэй байвал үүнийгээ үгээр илэрхийлэх чадвар суугаагүй байдаг. Бие махбодийн талаас харвал бусдыг зодож цохих, хазаж маажих нь би ууртай байна хэмээн өөрийгөө илэрхийлэх хамгийн хурдан арга нь юм. Бага насны хүүхдийн хэл ярианы чадвар хөгжөөгүй тул өөрийн хүссэнээ хурдан авахын тулд бусдад ширүүн зан авир гаргадаг. Жишээ нь: Энэ миний тоглоом. Би энэ тоглоомоор тоглож байгаа тул чи өөр тоглоомоор тогло … гэж хэлж байхыг харж байсан уу?
Нийгмийн талаас:
Ахимаг настай хүүхдийг бодвол бага насны хүүхэд уураа тайван аргаар гаргах ухамсар суугаагүй байдаг. Яагаад гэвэл хэн ч тийм чадвартай төрөөгүй.Уураа тайвнаар гаргах зуршлыг суулгахын тулд асар их хайр эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагчаас шаардагдана.
Эцэг эх юм уу, асран хамгаалагч нь эдгээрийг өөрсдөөрөө үлгэр жишээ болгон харуулахгүй бол хүүхэд муу зуршлаасаа салж чадахгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ маажих, зодох, хазах зуршлаас нь шийтгэлээр дамжуулан гаргах нийтлэг хандлагатай байдаг. Энэ арга ямар ч нөлөөгүй.
Бид хүүхдүүддээ шинэ зуршил суулгахын тулд тэдэнд зааж өгдөг болохоос биш шийтгэж сургадаггүй шүү дээ.
Нэг бодлын эцэг эхчүүд хүүхдийнхээ маажиж самардах, хазахыг:
- Би яаж ингэхгүйгээр өөрийгөө илэрхийлэх вэ гэж асууж байгаа мэтээр харвал дээр.
Бусадтай ширүүнээр харьцах нь тухайн тэр үед олдох өөрийгөө илэрхийлэх цор ганц арга байдаг. Хүүхдийн маажих, цохих, хазах, самардах зэрэг уур стрестэй сэтгэлийн илэрхийллийг багасгаж өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө эрүүл аргаар удирдах чадварт сургахын тулд эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар хамтран ажиллах ёстой. Гэр бүлийн харилцаа нөхцөл байдал тайван амгалан байж, хүүхэдтэйгээ зөв харилцан ярилцаж, зөв эрүүл дадал хэвшил, дасан зохицох арга барилыг зөв хэл яриа, дууны өнгө тоноор сургаж хүмүүжүүлж байж хүүхэд энэ буруу зуршлаас салж чадна.
Хүүхдийн арьсны онцлог:
- Хүүхдийн арьс нь том хүнийхээс илүү сунадаг сайн суналттай арьс учир арьсны жижиг гэмтэл хурдан эдгэрдэг.
- Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа бага тул яр шархандаа тухайн үедээ л сэтгэлийн хариу урвал өгөөд мартдаг. Бага анхаардаг.
- Хүүхдийн нойр сайн учир эдгэрэл хурдан явагддаг.
- Хүүхдэд сэтгэлийн стресс байхгүй баяр хөөртэй байдаг тул бас хурдан эдгэрдэг.
- Хүүхэд насанд ялангуяа 0-5 насанд эд эсийн ургалт төлжилт маш хурдан явагддаг.
All comments (2)
Sarah James
hi there
ReplyKevin Roger
Should you find yourself concerned about upcoming examinations, we'd like to introduce our esteemed take my exam online service. Our experienced team is dedicated to […] Read MoreShould you find yourself concerned about upcoming examinations, we'd like to introduce our esteemed take my exam online service. Our experienced team is dedicated to guiding you towards achieving excellent outcomes in your online exams. Ensure you're well-rested by entrusting us with your exam preparations. We are committed to delivering exceptional results; now is your moment to excel. Read Less
Reply