-
“ИМҮ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Манай цэцэрлэгийн хөтөлбөрийн зорилго нь хүүхэд бүрийг бие, сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтран ажиллаж, хүүхэд бүр хөтөлбөрийн үр дүн болох 7 ур чадварыг эзэмшин, өөрийн онцлог, бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгоход оршино.
-
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
- Асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, туршилт хийж мэдлэг бүтээх чадварт өдөр бүр тасралтгүй суралцаж, зүй тогтлыг нээн, илрүүлэх төвлөрөн суралцах аргад суралцана.
- EQ буюу нийгмийн сэтгэл хөдлөл, харилцааны чадамж эзэмших хөтөлбөр бүхий л сургалт, үйл ажиллагааны явцад хэрэгжинэ.
- Хоол, хүнсний бүтээгдэхүүний мөн чанар, бүтэц, ач холбогдол, боловсруулах үйл явц, эрүүл аюулгүй хооллолт, хоол хүнс ба бие махбодийн зохицлыг судалж, 10 төрлийн хоолны технологи, боловсруулалт хийхэд суралцана.
- Хөгжмийн сургалтаар хэмнэл ритм, нотоор хөгжим тоглох ур чадварт суралцаж урлагийн суурь боловсрол эзэмшинэ.
- Өөртөө итгэлтэй, тайван амгалан, сурах хүсэл эрмэлзэлд хөтлөх арга зүй, сургалтын хэлбэр, зохион байгуулалттай хөтөлбөрт суралцана.
- Сэтгэл зүйн оношилгоонд суурилсан багшлахуй, суралцахуйн уян хатан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
STEAM буюу бүх хичээлийн агуулга, арга зүйгээр хөдөлгөөн, эрүүл мэнд, эрүүл хоол, санхүүгийн боловсрол, ёс зүй, харилцаа хандлагын ур чадварыг эзэмшинэ.
-
-
-
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН
Хувь хүний ур чадвар, хандлага
- Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
- Туршилт хийх мэдлэг бүтээх чадвар
- Хувь хүний хүсэл эрмэлзлэл тасралтгүй суралцах чадвар
- Ёс зүйтэй байх, хариуцлагаа ухамсарлах чадвар
Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар
- Багаар ажиллах, хамтран ажиллах чадвар
- Эх хэлээрээ харилцах чадвар
- Үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх чадвар
-
“ИМҮ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, АРГА ЗҮЙ
- Сэтгэлийн ойр дотно холбоо: Бага насны хүүхэд дотны хүнтэйгээ бие, сэтгэлээр ойр байж, хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрсэн, тайван амгалан, чөлөөтэй байх үедээ идэвхтэй суралцдаг.
- Багш-хүүхэд хамтдаа: Хүүхэд өмнө нь олж авсан мэдлэгтээ суурилан багш, аав, ээж болон бусадтай хамт үйл хийж, идэвхтэй харилцах явцад өөрийг нь итгэлтэй хамтрагч гэж хүлээн зөвшөөрч байгааг мэдэрсэн, тухайн зүйлийн учрыг олж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх үедээ шинэ зүйлийг илүү хурдтай суралцдаг.
- Сонирхол, баяр баясгалан: Баяртай, сайхан мэдрэмж төрүүлсэн зүйл хүүхдийн сэтгэл, оюун ухаанд хоногшин үлддэг. Хүүхэд аз жаргалтай, дуртай, баяр баясгалантай, хөгжилтэйгөөр аливаа үйлд оролцоход бүхий л боломж, чадвараа дайчлан илүү бүтээлчээр суралцдаг.
- Үлгэрлэн дагуулах: Бага насны хүүхэд даган дуурайж “үлгэрлэн дагуулах” дээр суралцдаг бөгөөд эерэг, сөрөг хандлага, үзэл бодлыг мэдэрч, даган дуурайж илэрхийлэх, түүнд суралцах чадвартай.
- Мэдрэхүй, бүтээлч үйл: Хүүхэд бүхий л мэдрэхүйгээрээ мэдээлэл хүлээн авч, эргэцүүлэн бодож, туршиж судлах явцдаа төвлөрч, сонголт хийх, бүтээлчээр ажиллах, асуудал шийдвэрлэх арга замаа олдог.
- Давталт: Бага насны хүүхдийн хөгжилд аливаа үйлийн үр дүнгээс илүү тухайн үйлийг гүйцэтгэж буй үйл явц нь ач тустай. Нэг үйлийг олон дахин давтан гүйцэтгэхэд чадвар нь улам сайжирсаар байдаг.
- Алдаа-сургамж: Алдааг нь хүлээн зөвшөөрч, буруу зөвийг тайлбарлан, ухааруулж байх нь хүүхдэд алдаж, онох, түүнээсээ суралцах боломж олгодог.
-
-
-
ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧИН
- Өөрийн эзэмшлийн байртай
- Сургалтын технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн
- STEAM, байгалийн шинжлэх ухаан, хөгжмийн хэрэглэгдэхүүн
- Эко, ухаалаг, тав тухтай, аюулгүй анги танхим
- Спорт, урлагийн заал
- Автомат агааржуулалт, камерын иж бүрэн систем
- Барилгын хийцийн чанар, аюулгүй ажиллагааны тоноглол болон дэд бүтцийн чанартай ажиллагаа
-
Цэцэрлэгийн хоол, хүнс үйлдвэрлэл
Хоол, хүнсний бүтээгдэхүүний онцлог:
- Бага насны хүүхдийн онцлогт тохирсон шим тэжээлтэй, чанарын баталгаатай хоол
- Булууны ясны шөл технологийн дагуу бэлтгэдэг.
- Баталгаатай эх үүсвэрээс мах, гурил, хүнсий ногоог бэлтгэдэг.
- Витамин, уураг, өөх тос, эрдэс, илчлэгийн хэмжээг шинжлэх ухааны үндэстэй тооцон хоол хүнсний бүтээгдэхүүнээ сонгодог.
- Цэцэрлэгийн хоолны меню улирал бүр шинэчлэгдэнэ.
-