• ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Манай цэцэрлэг нь 2013 онд 110 хүүхдийн хүчин чадалтай, 12 багш ажилтантай  А. Наранцацрал захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

    Нийслэлийн боловсролын газар, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос ‘Нийслэлийн хувийн хэвшлийн оны шилдэг цэцэрлэг’ шагнал, батламжийн хамт гардан авлаа.

  • 2014-2015 он

    Бага насны хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, өсөн хөгжиж буй тархи оюуныг ажиллуулахдаа тэдний өвөрмөц онцлог мөн чанарт нийцсэн үйлүүдэд хамруулах бөгөөд тэднийг байгаль нийгэмтэй танилцуулж, сайхан сэтгэлтэй, сайн хүн болгох суурийг тавина.

    Хүүхдийн номын зохиолч СТА Ж. Дашдондог эрхэмийг урин хүүхдүүдийн дунд Уран жиргээ тэмцээнийг зохион байгуулав.

    Өвөр Монголын намын дарга, удирдлагууд зочилж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ онд нийт 15 хүүхэд төгссөн юм.

  • 2015-2016 он

    Хүн төрөлхтөн хүүхдэд хамгийн сайн сайхнаа зориулах ёстой. Тэр тусмаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багш, эцэг эхийн оролцоо маш чухал.

    Таван богд ХХК-тай байнгын хамтрагч байгууллага.

    Отгонтэнгэр Их сургуультай хамтран цалинтай оюутан дадлагажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

  • 2016-2017 он

    Бага насны хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, өсөн хөгжиж буй тархи оюуныг ажиллуулахдаа тэдний өвөрмөц онцлог мөн чанарт нийцсэн үйлүүдэд хамруулах бөгөөд тэднийг байгаль нийгэмтэй танилцуулж, сайхан сэтгэлтэй, сайн хүн болгох суурийг тавина.

    Бага насны хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэн, өсөн хөгжиж буй тархи оюуныг ажиллуулахдаа тэдний өвөрмөц онцлог мөн чанарт нийцсэн үйлүүдэд хамруулах бөгөөд тэднийг байгаль нийгэмтэй танилцуулж, сайхан сэтгэлтэй, сайн хүн болгох суурийг тавина.

     
  • 2017-2018 он

     

    Монголын Хүүхэд залуучуудын хөгжлийн “Авъяас Залуу Үе”  төвөөс зохион байгуулсан “АЛТАН ЦОМ-2017” урлагийн их наадамд 4-5 насны хүүхдүүд маань хөгжим, бүжгийн төрлөөр амжилттай оролцож  АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн эзэд боллоо.

    Нийслэлийн Баягзүрх дүүргийн нээлттэй хаалганы өдөрлөг манай цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачууд маань уригдан оролцож тайлан тоглолтоо хийлээ. 

    Мөн энэ жил нийтдээ 16 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгон амжилттай төгсгөлөө.

     
  • 2018-2019 он

    Манай цэцэрлэг нь “BEST of MONGOLIA -2018” тэмцээний оны шилдэг цэцэрлэгээр шалгарсан бөгөөд нийслэлийн ИТХ, нийслэлийн засаг даргын ивээл дор дүүргийн боловсролын хэлтсүүдийн дунд зохион байгуулагддаг “Туршлага судлах, түгээн дэлгэрүүлэх, үзүүлэх сургууль – 2017” ажиллагаанд амжилттай оролцож шилдэг хөгжмийн сургалтаар шалгарч улмаар хүүхэд багачууд маань Төрийн ордонд уригдан тоглолтоо хийсэн юм. 

    2018-2019 онд манай цэцэрлэг нийтдээ 19 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож төгсгөв.

     
     
  • 2019 - 2020 он

     

    Энэ жилээс манай цэцэрлэг сургалтын хөтөлбөртөө хүүхдэд хоолны боловсролыг олгох зорилгоор эрүүл, зөв хоололтын талаар сиситемтэй сургалтуудаа оруулж эхлэв. 

    Авъяаслаг хүүхдүүд багачууд маань гурил зуурч элдэж, мөн кимбаб ороож, бууз, банш, хуушуурыг чимхэж сурлаа.

    2019-2020 онд манай цэцэрлэг нийтдээ 25 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож төгсгөв.

     
  • 2020-2021 он

    Манай цэцэрлэг нь цар тахлын үед онлайн сургалтаа тасралтгүй явуулж, хүүхэд багачууддаа сургуулийн өмнөх боловсролыг олгож нийтдээ 21 хүүхэд төгслөө.